Өнгөрсөн “Эр цэргийн баяр”-ын өдөр Монголын залуучуудын холбооны орон тооны бус зөвлөх, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл твиттертээ төв талбайд 2000 шил архи асгахаа мэдэгдсэн. Харин яг тэр өдөр үүнийгээ “Маркетинг байсан. Ерөөсөө л хүмүүсийн анхааралд оруулж, хандалт авах зорилготой. Түүнийгээ ч биелүүлсэн. Одоо залуус манай зорилго, зорилтыг илүү сайн ойлгосон” хэмээн хэлсэн нь бусдын эгдүүцлийг төрүүлж байв.
Тэр цагаас хойш “Архи асгадаг” хочтой болсон тэрбээр эгэл иргэдийнхээ дунд алхаж яваа нь манай папарацийн дуранд өртжээ.
Түүний хувьд нийгмийн асуудалд бусад ИТХ-ын төлөөлөгч нар шиг “ус балгасан” мэт чимээгүй суудаггүй. Өөрийн сонгогдсон иргэдийнхээ санал бодлыг байнга сонсож, шаардлагатай бол газар дээр нь очиж ажиллаж, албан тушаалтнуудтай үг хэлээ ололцдог нэгэн гэдгээрээ алдартай.