Дэлхий нийтээрээ Комбуча ундаа бол эрүүл мэндийн ундаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд буй энэ он жилүүдэд монголчууддаа тус ундааны гайхамшгийг мэдрүүлсэн хүн бол О.Бямбагэрэл хэмээх энэ бүсгүй.
Эгэл даруухан, хөөрхөн төрхтэй энэ эмэгтэй аль 2010 оноос комбучаг судлан хөрсөн дээр буулгасан гавьяатай нэгэн.
Бусад бизнес хатагтай нар шиг хийсэн бүтээснээрээ цээжээ дэлдээд онгирч гүйгээд байдаггүй эрдэмт даруухан О.Бямбагэрэл бүсгүйг манай сайтын папараци дурандаа буулгажээ.
Түүний монголдоо үйлдвэрлэн гаргадаг Комбуча ундаа нь антиоксидант агууламж өндөр ба биеийг цэвэрлэж, сахарын хэмжээг бууруулдаг. Байгалийн амьд пробиотик бактери, амин хүчил, ферментүүд агуулдаг. Биеэс хорт бодис гадагшлуулдаг тул өтгөн хаталт, хоол шингээлтэд сайнаар нөлөөлөх зэрэг олон давуу талтайг өнөөдөр мэдэхгүй монгол хүн үгүй.