Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026

    “Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ
Фото

Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ

coolBy cool07/20/2018Updated:12/10/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлд хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто замын зорчих хэсэг эвдэрч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын нөхцөл байдал, хийгдэж байгаа засварын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Монелийн уулзвар орчмын 330 метр чулуун замд үерийн усны улмаас цөмрөлт үүссэн.

Энэ талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ авто замын хэсэгт “Агбо” ХХК зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн үерийн ус чулуун замруу урсаж замд ачаалал өгснөөс үүдэн цөмөрсөн. БЗД-ын зүүн амнаас орж ирдэг далангийн том суваг энэ доогуур явж байгаа. Гэвч иргэд, аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаа, зөвшөөрөлгүй барьсан байшин барилгаас үүдэн үерийн ус зам руу орсон. Бид мэргэжлийн хяналтын байгууллага, газрын албатай хамтран тухайн албан байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Нийслэл хотод үер усны улмаас 3 замд эвдрэл, гэмтэл үүсчээ. Гарсан эвдрэлийг засах, цэвэрлэх ажлуудыг нийслэлийн Авто зам хөгжлийн газар, Тохижилт үйлчилгээний компани зэрэг холбогдох газруудтай хамтран 24 цагаар 16 баг гарган ажиллаж байгаа юм.

Мөн БЗД-ийн 27, 21-р хороодын нутаг дэвсгэр гадна тойруугийн 3 дугаар хэсгийн авто замын зарим хэсэгт үерийн улмаас ихээхэн хэмжээний гэмтэл учирчээ. Энэ замд үерийн ус зайлуулах далан суваг хийгдсэн ч ус зайлуулах далангийн нийлэх хэсэг, байгалийн ус урсах жалгыг иргэд, аж ахуй нэгж зөвшөөрөлгүй шороогоор дүүргэж, дагтаршуулж барилга байшин барьжээ. Энэ хэсэгт 50 гаруй иргэн аж ахуй нэгж байгаа юм. Газрын албаны ямар нэг зөвшөөрөлгүй буусан эдгээр айл, аж ахуй нэгжээс үүдэн 2011 онд ашиглалтад орсон замын 450 метр орчим газарт зам эвдэрчээ. Үерийн улмаас хуримтлагдсан шороо, лаг шаврыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон, зам засвар арчлалтын компанитай хамтран цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байгаа юм талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

Иргэд зөвшөөрөлгүйгээр үерийн далан сувгийн орчимд хашаа хатган, обьект барьж үерийн гольдрил өөрчлөгдөж зам руу орж байна. Тиймээс иргэд ухамсартай байж далан сувгийн орчим буухгүй байх, зөвшөөрөлгүй газар ухах, булах, далан суваг бөглөж барилга байшин барихгүй байхыг нийслэлийн Авто замын газраас зөвлөж байна. Мөн үерийн улмаас ашиглалтад ороод удаагүй замууд эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд 5-10 жилийн насжилттай авто замуудад эвдрэл гарсан. Шинээр тавигдсан замуудад ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

НИТХ-ын дарга Д.Ихбаяр анхны амьдралаас төрсөн охиноо”нууж”, хоёр дахь амьдралынхаа хүүхдүүдээ ил гаргав

06/02/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026

Боксчин Н.Төгсцогт экс эхнэрээ эргэн дурсаж, бараг л …

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.