Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Уснаас хуурай гарч сурсан “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваад хариуцлага тооцох чадамж алга уу, хуулийнханд
Папарацци

Уснаас хуурай гарч сурсан “Эко констракшн”-ы захирал С.Нямдаваад хариуцлага тооцох чадамж алга уу, хуулийнханд

Эрхэм админBy Эрхэм админ04/27/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Барилгын салбартаа манлайлагч мэт боловч байнга хэл ам таталж байдаг, барьсан барилгууд нь асуудал дагуулдаг компанийн нэг “Эко констракшн” ХХК.
Баригдаж байгаа барилгаас нь төмөр унаж хүний аминд хүрчихдэг, ашиглалтад орсон орон сууцных нь лифт нь байнга гацдаг.

Тансаг зэрэглэлийн бүсэд орших үнэтэй хотхоных нь бохирын шугам нь асуудал дагуулж, оршин суугчид нь долоон хоногоор усаа таслуулдаг.

 

Хотын А зэрэглэлд байрлалтай, өндөр үнэтэй хотхоны оршин суугчид хэдэн хоногоор хэрэглээний усаа таслуулж эцэс сүүлдээ цагаар ирэх зөөврийн усанд дугаарласан, өрөөнүүдийн метр квадрат нь гэрчилгээн дээрх тэмдэглэгдээндээ хүрэхгүй дутсан, паар нь хагарсан, цонх нь муу, ашиглалт тааруухан гэх мэтээр түүний барьсан байрнуудад асуудал тасрахгүй.

Хамгийн сүүлд, өнгөрсөн нэгдүгээр сард “Эко” С.Нямдаваагийн барьсан орон сууцанд амьдардаг асан гурван настай бяцхан хүү гэрийнхээ үүдэнд лифт рүү унаж амиа алдаж нийгмийг цочирдуулан, сэтгэл өвтгөм хэрэг гарсныг уншигч та мартаагүй биз ээ. Түүнээс өмнө барьж барилга дээрээс нь хэд хэдэн ажилтан нь унаж амь нас, эрүүл мэндээ алдсан гэх баримтууд бий.

Гэтэл ийм их зөрчилтэй мөртлөө үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар байдаг тус компаний захирал С.Нямдаваагийн хувьд өмнөх алдаагаа засаж залруулж, дараагийн барилга, орон сууцныхаа чанарыг сайжруулдаггүй нь сонин.

Түүнчлэн, хуулийнханд эрхэм С.Нямдаваад хариуцлага хүлээлгэх чадамж, эрх мэдэл байдаггүй бололтой. 2020 онд түүнийг “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сард тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн оны дөрөвдүгээр сард “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт “Эко” С.Нямдавааг компанийнх нь бусад ажилтны хамтаар яллагдагчаар татан шалгаж байсан. Гэвч шүүхэд шилжүүлэхийн өмнө прокурорын байгууллагаас С.Нямдаваагийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Өөрөөр хэлбэл, С.Нямдаваа өөрөө уснаас хуурай гарч, үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт тус хэргээ үүрүүлсэн түүхтэй.

Хаан ч юм шиг, заан ч юм шиг эрх дархтай С.Нямдаваад хариуцлага тооцож чадахгүй юм бол, хууль цааз байгаад яах юм бэ, хуулийнхаан.

 

Онцлох сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.