Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шүүгч З.Болдбаатарыг огцруулах, бусдад нь сануулах, цалинг нь хасах шийтгэл оноов
Папарацци

Шүүгч З.Болдбаатарыг огцруулах, бусдад нь сануулах, цалинг нь хасах шийтгэл оноов

Эрхэм админBy Эрхэм админ04/28/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулахаар гаргасан “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхны гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүд хэлэлцсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тус хорооныхон нэлээд орой болтол хуралдсаны эцэст Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед нэг газар цугларсан нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэсэн дүгнэлт гаргажээ. Харин өмгөөлөгч Б.Баасанцогттой тухайн өдөр нэг орон сууцад байсан нь тогтоогдоогүй, хоёр эмэгтэй шүүгч тэдэнтэй тухайн байранд хоносон гэдэг нь нотлогдоогүй гэж дүгнэсэн аж. Ингээд зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах шийтгэл оноосон байна. Үүнээс өмнө З.Болдбаатарыг шүүгч Х.Идэр, Б.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт цахилгаан шатанд ёс зүйгүй үйлдэл гаргасан үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооноос цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь хасах шийтгэл ногдуулж байсан билээ. Зарим мэдээллийн хэрэгслээр цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг болон дээрх зургаан шүүгчийн үйлдлийг нэг хэрэг гэж бичиж буй нь ташаа гэдгийг ташрамд тодотгоё.
Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн мягмар гаргийн хурлаас Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах шийтгэл оноолоо. Шийтгэл хүлээсэн зургаан шүүгч Сахилгын хорооны шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа илэрхийлсэн гэнэ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.