Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хүнд өвчтэй хүүхдүүдийн зургийг ашиглан мөнгө залилагчид хариуцлага хүлээлгэжээ
Папарацци

Хүнд өвчтэй хүүхдүүдийн зургийг ашиглан мөнгө залилагчид хариуцлага хүлээлгэжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/04/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олон нийтийн сүлжээнд хуурамч зар түгээж 500 хүнийг залилсан хэрэгт Баянголын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэлээ.

Иргэн М.Гантунгалаг нь олон нийтийн сүлжээнд хүнд өвчтэй өвчтэй хүүхдийн зураг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараасан аж. Улмаар өөрийнхөө ашигладаг банкны дансыг тухайн мэдээллийн дор байршуулж, нэр бүхий 500 хүнээс таван сая гаруй төгрөг шилжүүлэн авч, залилан мэхэлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, М.Гантунгалагийг Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан” гэм буруутайд тооцож, 800 мянган төгрөгөөр торгох ял шийтгэн, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох таван сая төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Цахим орчинд түгээсэн хандив, тусламж хүссэн зар, мэдээллийн үнэн, эсэхийг нягталж байж бусдад мөнгө хандивлах, танихгүй хүнийг фэйсбүүкийн найзаараа хүлээн авахгүй байх, хувийн мэдээллээ нууцлахад анхаарах, мөн “зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо” зэрэг агуулгатай мессеж, мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлохыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.