Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан иргэний хэргийг шийдвэрлэв
Папарацци

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан иргэний хэргийг шийдвэрлэв

Эрхэм админBy Эрхэм админ05/04/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай улсын иргэд гадаадын тусгай албаны ажилтнуудтай хамтарч ажилласан нэг бус үйлдлийг тагнуулын байгууллагынхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж буй.

Хамгийн сүүлд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх М.Лхагва гэх иргэнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.4-1-т заасан “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тус шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, Н.Баярмаа, П.Ариунболд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, НПГ-ын прокурорыг оролцуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд хаалттай хэлэлцсэн хурлаас М.Лхагвыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил хорих ял шийтгэсэн аж. Харин давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Г.Мөнхбат, З.Хүрэлсүх, Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч хорих ялыг нь хэвээр үлдээсэн юм.

Тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал удаа дараа авсан гэх мэдээлэл бий. Түүнээс гадна манай улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, харийн тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ТЕГ-ынхан илрүүлсэн билээ.

Ташрамд дурдахад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт холбогдсон, “Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярын хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. Ингэхдээ яллагдагчид урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж буй билээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.