Одоогоос хэдэн жилийн өмнө олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр анхан шатны шүүхээс 9 жил хоригдох ял авсан.
Харин эл хэргийг 2018 онд Монгол Улсын Дээд шүүх дахин хэлэлцээд гурван жил болгон ялын хэмжээг бууруулсан. Тэгвэл өдгөө 78 настай сэтгүүлч Б.Дашзэвэг нээлттэй хорих ангид өөрийн биеэр ялаа эдлээд гарч иржээ.
Тэрбээр өчигдөр болсон сэтгүүлчдийн форумд оролцож байхыг манай папараци дурандаа буулгасан байна.



