МУГЖ, найруулагч О.Бат-Өлзий хэд хоногийн өмнө осол гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа сийрүүлээд, шинэ цагийн залуусыг ихээхэн харилцааны соёлтой болсныг онцолсон байна.
Тэрбээр “Үдээс өмнө эмнэлэгт очиж шинжилгээ өгөх санаатай салгалж яваад эгнээ солихдоо гэнэ алдаж энэхүү машины баруун хойд гуферыг шүрэгцорлоо “ослоо” асаагаад буугаад хартал яах аргагүй миний буруугаас болжээ. Энэ машины жолооч залуу :
– Өө гайгүй байнаа
– Заа ахыгаа уучилаарай! 2- лаа яахав даатгал дуудах уу?
– Яах юм бэ? сүртэй юм алга. Гэхдээ энэ миний машин биш ээжийн машин юм… арын машинууд бөөгнөрөөд сигалууд орлилдоод би сандарч:
– Заа 2- замаа чөлөөлөе! Миний утасны дугаарыг бичээд ав. Нөгөө залуу цаана суусан нас тогтсон эмэгтэйг зааж
– Энэ манай ээж, та санаа зоволтгүй гэтэл:
Ээж – Алив утасаа хэл !
– 88…… Би бодлоо одоогийн зарим залуус сүрхий хүлээцтэй, юмыг бодитоор дүгэндэг сайхан болжээ. Энэ залууд урам өгмөөр санагдаад “тэтэгвэр” буусаныг ч хэлэхүү хэдэн цаасаар урамшуулая гэж бодлоо. Ээж нь утас авсан юм чинь залгах байхаа. Төд удалгүй утас ирж ээж нь ярьж бна
– Саяын мөргүүлдэг машины эзэн нь байна.
Одоо энэ автобусны буудал өнгөрөөд баруун эргээд таныг хүлээж бна.
– Заа тэг тэг би одоохон эрэглээ… Ашгүй нөгөө машин хүлээж бна. Ээж:
– Би эмнэлэгт үзүүлэх гэж цаг аваад яарч явна.Гэтэл ийм юм болчихлоо.
– Би бас эмнэлэгт шинжилгээ өгөх гээд…
яарч яваад… танай хүү чинь харин..
– Будаг, замаск, засвар гээд их ажил болох
байх…таныг хүндэтгээд 100.000- ыг өгчих
– Та тэгж шийдэж байгаа бол тэгье. Дансаа
хэлээрэй… тэр дор нь шилжүүллээ.
Би хүн гомдоогоогүй байгаа даа.Шүргэсэн машины сэвний зургыг нь аваад ер нь ийм сэвийг арилгахад ямар үнэтэй болдог юм бол. Би жолооч хүүг шилжүүлсэн дүнгээс арай илүүг өгч урамшуулая гэж бодож байсан юм л даа.
Хойд гэрлийн доохнуур” гэжээ.