UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжоо.
Тэрээр оюутны ширээнээс өндийхдөө UBS телевизэд спортын албаны сурважлагчаар ажилд орж байсан ч өдгөө нэгэнт олонд танигдан, трэнд хөтлөгч болжээ.
Өдгөө Чойжоогүй урлаг уран сайхан, найр хурим, спорт арга хэмжээ зэрэг бараг л алга. Анх олонд танигдахдаа UBS телевизийн “To be or Not to be”-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан тэрбээр өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа ч, түүнд хандрах бүсгүйчүүд мундахгүй.
Нэгэн цагт “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон МҮОНРТ-ийн хөтлөгч Э.Уянгатай хайрын романс үүсгэж явсан тэрээр хэдийнэ 30 насны босго алхжээ.





