“Шарк танк” нэвтрүүлэгээр хамгийн их хөрөнгө оруулалт авч байсан хүмүүсийн нэг бол Барилга эм эн компани захирал Г.Батсүх. Өдгөө 60 насны босго алхаж яваа түүнийг Барилга.мн сайтын үүсгэн байгуулагч гэдгээр нь андахгүй.
Тэрбээр 2017 онд Шарк Танк нэвтрүүлэгт “Онлайн барилгын зах” төслөөр оролцож компанийхаа 20 хувийг 500 сая төгрөгөөр санал болгож байсан удаатай. Шүүгчдээс дэмжлэг авсан ч ирээдүйд өгөх ашигаа хэт өндрөөр үнэлсэн хэмээн зэмлүүлсэн түүний төслийг салбарт нэгт С.Ариунболд шарк дэмжин 50 хувь дээр тохирч хамтран ажиллахаар болсон юм.
Энэхүү төсөл хэрэгжүүлснээр барилгын засвар үйлчилгээ хийх гэж 100 айлын барилгын материалын зах руу олон дахин явдаг, үүнээс болж багагүй цаг хугацаа мөнгөө алддаг арга барилыг хална хэмээн тухайн үед Г.Батсүх хэлж байв.


