Дуучин Сэрчмаа олонд танигдаад 20 гаруй жил дөхөж байна. Энэ хугацаанд түүний тухай сайн муу олон л мэдээ цацагдаж байсан. Энэ удаад манай сайт түүнийг папараци дурандаа буулгажээ.
С.Сэрчмаа сүүлийн үед цахим орчинд нилээд идэвхтэй болсон бөгөөд инстаграм орчинд 70’000 гаруй дагагчдыг цуглуулсан. Өөрийн гэсэн онигооны групптэй тэрбээр ирэх наймдугаар сард 40 насны босго алхана. Хэзээнээс эмзэг турьхан, эелдэг хөөрхөн төрхтэй түүнийг 40 нас хүрч буй гэхэд итгэх хүн тун ховор.