Авьяас удам дамждаг гэдэг. Хоолойны цар хүрээ сайтай дуучин гэж ард түмэндээ үнэлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж эхэлсэн билээ.
Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд дунд охиндоо зориулан “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ” дууныхаа клипийг нь хийж өгч, Монголын сайхан ээжүүд, хүүхдүүддээ бэлэг барьсан байдаг. Авьяаслаг охин С.Номин-Эрдэнэ өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-д очин олон улсын бяцхан мисс тэмцээнд амжилттай оролцон, тэргүүн байрыг эзлээд ирсэн.
Хөөрхөн охиныхоо амжилтаар бахархаж, бардам алхах болсон Ж.Алтанцэцэг манай сайтын папарацийн дуранд өртжээ.