Энэ сарын 9-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт тоглолтоо хийнэ. УДБЭТ-т болох энэхүү LIVE CONCERT гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт юм.
“Дэлхийн сонгодог Монголд” тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ.
Ө.Цэрэнчунт нь Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээхэд өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж яваа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч.

