Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Боловсрол суваг телевизээр “Яг түүн шиг” шоуны шинэ улирлын дугаар эхэлсэн. Тус шоуны эхний дугаар үзэгчдэд хүрсэн даруйдаа шуугиан тарьж, авьяаслаг оролцогчид нь олны анхаарлыг татаж эхлэв.
Тэгвэл тус шоуны эрэгтэй оролцогчдын нэг дуучин С.Зоригтыг сошиалд “Алдарт Бритни Спирс биш аймшгийн Анабела хүүхэлдэйн дүртэй яг адилхан байсан” хэмээн үзэгчид дүгнэж буй аж. Уншигч та ч бас сайн анзаараад үзээрэй.
Дуучин С.Зоригтын хувьд өдгөө 32 нас хүрч буй. Амьдрал зохиож, аав болоод удаагүй байгаа тэрбээр бага зэрэг мяраа сууж, махалсан нь тийнхүү тэс өөр дүрд хувирахад нөлөөлсөн бололтой.

