Рок поп урлагаас төрсөн поп дива нарын нэг бол МУГЖ С.Наран. Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр “Яг түүншиг” шоуны шинэ улирлын дугаарт тун амжилттай оролцож, эхний долоо хоногтоо л ялагчаар тодорсон.
Гадаад гоо сайхнаас гадна дотоод гоо төрхийг эрхэмлэдэг тэрбээр реппер Jessi-г дууриасан нь үзэгчдийг алмайруулсан.
Насандаа баймгүй гоо төрхөө гаргаж, баргил өвөрмөц хоолойгоороо бус эмэгтэй хүний яруу тансаг хоолойгоор үглэлтээ хийснээрээ залуусын сэтгэлийг эзэмдсэн гэхэд болно.

