Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Реппер Rokit bay өнөөдөр 38 нас хүрч байна
Папарацци

Реппер Rokit bay өнөөдөр 38 нас хүрч байна

Эрхэм админBy Эрхэм админ05/10/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Реппер “Rokit bay” нэрээрээ олонд танигдсан О.Баярсайхан өнөөдөр 38 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр 1984 оны 5 дугаар сарын 10-нд төрсөн бөгөөд нийслэлийн Баянгол дүүрэг буюу III, IV хорооллын унаган хүүхэд.

Түүний аав нь 4 настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн айлын ганц хүү “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн аж. Анх 2007 оны үед асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орж, анх олонд танигдаж байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр “Nevalast” гэж нэртэй байсан.
Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан аж. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай.

Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм.
Реппэр залуугийн хувьд анх ШУТИС-ийн КТМС-д суралцдаг байжээ. Гэсэн ч түүний шийдвэр гэнэт өөрчлөгдөж КТМС-ын компьютер графикийн ангид орсон аж. Харин дараа нь Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр 5 жил сурч, хажуугаар нь дууны шүлэг болон хөгжмөө бичдэг байжээ.

 

Тэрээр Америкт сурч байх хугацаандаа Номин хэмээх бүсгүйтэй онлайнаар танилцан, үерхдэг байсан гэх. Тэд өөр өөр хотод амьдарч байсан ч үүнийгээ алсын зайны үерхэл хэмээн ярьдаг байсан гэнэ. Өдөр бүр интернетээр харилцдаг байсан ч Rokit Bay салах шийдвэр гаргаснаар эхний бөгөөд сүүлийн удаа уулзсан байна. Энэ мэтчилэн түүний хайр дурлалын асуудал нэг л бүтэл муутай байсан гэдэг. Тэрбээр “Бид хоёр” хэмээх уран бүтээлээ хамгийн удаан буюу дөрвөн сарын туршид хийжээ. Түүнийг найз бүсгүйтэй эсэхийг олон охид, бүсгүй асууж, нууцхан сонирхдог нь илхэн. Тэгвэл тэрбээр одоо Ану гэх бүсгүйтэй гэр бүл болж, охин хүү хоёрын аав болсон.
Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм.

 

Мөн “Big fish”, “Алтан ус”, “Эцсийн зогсоол Э цэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн. Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө төвөггүйхэн хийдэг нэгэн.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.