Үндэсний бөхийн спортод өөрийн амьдралаа зориулж, цолны дээдийг хүртэж явсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн хэрэгт оролцоод багагүй хугацааг үдсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдон ажиллаж яваа тэрбээр өдгөө өөрийн төрсөн нутагтаа очжээ.
Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Нэгэнт нутагтаа очсных Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Дэлгүүнболдогт очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ тухайгаа “Бидний монголчуудын дээд удам өвөг дээдсийн минь өлгий нутаг, Их Эзэн Чингис хааны төрж мэндэлсэн Дэлүүн болдог, Тэнхлэг горхи тэргүүтэн ариун дагшин газраас та нөхөддөө цог хийморийг ерөөе” гэжээ.




