Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Н.Түвшинбаярын хэргийг шийдвэрлэх шүүгчид хэвлэлээр нөлөөлөхийг оролдсон гэж үзжээ
Папарацци

Н.Түвшинбаярын хэргийг шийдвэрлэх шүүгчид хэвлэлээр нөлөөлөхийг оролдсон гэж үзжээ

Эрхэм админBy Эрхэм админ05/10/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

­

ШЕЗ-ийнхөн энэ сарын 05-нд ээлжит хурлаа хийж нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг авч хэлэлцжээ.

Нэг тохиолдол нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нөгөөх нь орон нутгийн шүүгч рүү хэргийн оролцогч утсаар ярьж нөлөөлөхийг оролдсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллага руу шилжүүлснээ тус зөвлөлийнхөн мэдээлсэн юм. Тодруулбал, ШЕЗ-ийн гишүүд дээрх хоёр тохиолдол нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх шинжийг агуулсан гэж үзсэн аж.  

Бидэнд олдсон мэдээллээр олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг хянан хэлэлцүүлэхээр болж буй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөлөхийг оролдсон хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Цахим мэдээллийн хэрэгслээр тус шүүхийн шүүгчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч байхдаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг 2020 оны сонгууль өнгөртөр үндэслэлгүй дарагдуулсан, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүн гэх мэтээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан нь ийнхүү нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөд хүргэсэн юм байна.

Тухайн шүүгч нь А.Адъяасүрэнд холбогдох хэргийг огт шалгаж байгаагүй бөгөөд АТГ-ынхан ч үүнийг нь баталдаг юм. Шүүгчээр томилогдсон тухайд нэлээд хэдэн жилийн өмнө шалгалт өгч тэнцээд ШЕЗ-ийн нөөцөд бүртгэлтэй байсан гэнэ. Улмаар дээрх шүүхэд шүүгчийн орон тоо гарахад ШЕЗ-өөс өргөн мэдүүлж, шүүгчээр томилох зарлиг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргажээ.

Энэ мэтээр бодит баримтаас зөрүүтэй нийтлэл бичиж, Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаж буй шүүгчид нөлөөлөхийг оролдсон хэмээн ШЕЗ-өөс цагдаагийн байгууллага руу гомдлыг нь хүргүүлжээ.  

Монгол Улсад анх 2013 оноос шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсон. Ийм хууль хэрэгжсэнээс хойш шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн нийт 60 гаруй тохиолдол гарсан бөгөөд ШЕЗ-д энэ он гарсаар таван шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн гэнэ.

 

Шүүх, шүүгчид нөлөөлөх үйлдэл хийсэн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 15.4-1, эсвэл Эрүүгийн хуулийн 21.6-1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.