Унгар,Монгол, Англи орны уран бүтээлчдийх хамтын бүтээл болох “Gateway to the west” нэртэй түүхэн киноны дүрийн сонгон шалгаруулалт маргааш болох аж. Тус кинонд Чингис хааны том ач Бат хааны талаар өгүүлэх бөгөөд 25-65 насны монгол эрэгтэй жүжигчдээс гол дүрийг сонгох юм байна.

Тус кинонд олон улсын, тэр дундаа Оскарын шагналт уран бүтээлчид нилээдгүй оролцох кино юм. Дүрийг Англи, Унгар продюсер, найруулагч нар сонгох юм байна.

