Өөрийгөө залуу гэж гололгүйгээр хийж бүтээж яваа шинэ үеийн төлөөллийн нэг, “Шилжилт”, “Байрны ах”, “Азтай бондор”, “Сүүлчийн нүүдэлчид” зэрэг кинонуудын ерөнхий найруулагч Б.Нямдаваа өдгөө дөнгөж 27 настай. “ND film-ийг үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин түүнийг өсөх ирээдүйтэй найруулагч хэмээн ахмад уран бүтээлчид нь магтдаг.
СУИС-ийг жүжигчин-найруулагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд туслах дүр бүтээснээр дэлгэцийн уран бүтээлтэй холбогджээ.
Тэрбээр мөрөөдлийнхөө тухай “ Уран бүтээлч хүнд эхлэл үе, оргил үе, уналтын үе гэж бий. Миний хувьд ирэх жил оргил үе маань эхэлнэ гэж найдаж байна. Би анхны киногоороо дебют хийсэн шигээ шинэ киногоороо оргил үеэ эхлүүлж, кино урлагийн салбарт дахин нэг шинэ хуудас нээхээр хичээж явна. Бас ирээдүйд зөвхөн кино урлагаар дагнасан урлагийн сургуультай болно” гэжээ.