Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол жүжигчид анх удаа АНУ-ын театрын тайзнаа англи хэлээр бүрэн хэмжээний үндэсний жүжиг тоглоно
Папарацци

Монгол жүжигчид анх удаа АНУ-ын театрын тайзнаа англи хэлээр бүрэн хэмжээний үндэсний жүжиг тоглоно

Эрхэм админBy Эрхэм админ05/17/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхийн театрын олон тайзнаа англиар тавигдах “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжгийг дээжлэн 5-р сарын 28-наас монгол хэлээр цөөн удаа “Хүүхэлдэйн театр”-т тоглоно.


Монгол уран бүтээлчид анх удаа “Далан гурван цаг” бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглоно.

 

Тиймээс уг жүжиг цаашид дор хаяж гурван жил үргэлжилж, ОУ-ын театрын үйл ажиллагаануудад оролцохоор төлөвлөжээ. Монголд англи хэлээр театрын шинэ бүтээл төрж байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа манай улсын хувьд олзуурхууштай явдал болж, аялагч, жуулчдад сонирхолтой үзвэр нэмэгдэж байгаа юм.

Жүжгийг нэрт сэтгүүлч, зохиолч Х. Наранжаргал бичиж, УГЗ На.Болд найруулжээ.

Санаанд оромгүй жүжигчдийн өвөрмөц сонголт, найруулгын онцгой тавилт, сэтгэл татам төгс тайз засал, хөгжмийн яруу тунгалаг найруулгаар шинэ шийдэл, шинэ ойлголт, шинэ хандлагыг харуулах “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжиг ийнхүү үзэгчдэд хүрэхэд бэлэн болж байна.

Дэлхийн киноны алдартай төсөл “Чонон сүлд”-ийн эгэл боргил, омог бардам монгол эмэгтэйг бахархам бүтээсэн Р.Анхням театрын тайзан дээр шинэ дүрээ амилуулах нь үзэгчдийн сонирхлыг өөрийн эрхгүй татаж байна. Үг, аяа өөрөө бичиж дуулсан бүхэн нь сэтгэл догдлуулан, зүрхэнд хүрдэг А.Төгсбаяр (Guys хамтлаг) ямархан уянга эгшгээр дүрээ гаргахыг харах үлдлээ. Дуу хоолойгоороо үзэгчдийн дотны танил орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг тайзнаа дүр бүтээхээр эргэн ирэв. “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжгийн хөгжмийн зохиолчоор О.Чинбат ажиллаж байна. Тэрээр ОУ-ын “Найдал” уралдааны гурав болон дэд байр, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын уралдааны дэд болон тэргүүн байр, Төв Азийн олон улсын Залуучуудын фестивалийн Алтан цом, Засгийн газрын шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” зэрэг шагналын эзэн болж байсан авьяаслаг хөгжмийн зохиолч юм.

 

Тайзны зургийг А.Одонцэцэг гарган урлаж байна. Тэрээр өмнө нь УДЭТеатрт тавигдсан ЭДИП ХААН жүжгийн ерөнхий зураачаар амжилттай ажиллажээ.
Жүжгийн зохиолч Х.Наранжаргалын “Сэтгэлд нууцлагдсан амраг”, “Улаан сарнай”, “Харамсалтай нь хайртай” жүжгүүдээрээ “Арслан”, “Гэгээн муза” шагнал хүртсэн. “Сүүлчийн улирал”, “Гүүр”, “Бэр”, “Санан санан дурсана” жүжгүүднь цэнхэр дэлгэцээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Х.Наранжаргалын “Хоосон хөргөгч, шар лууван, улаан лооль” жүжгийн уншлагыг Чикаго хотын жүжигчид өмнө нь англиар хийжээ. “Монголын 100 шилдэг эмэгтэй”-гээр шалгарсан авьяаслаг зохиолчийн нэгэн бүтээл тайзнаа амилж байна.

Жүжгийн найруулагч Н.Болд Монгол төрийн наадмыг гурвантаа дэглэсэн, “Яаралтай цахилгаан”, “Өрлөг жанжны өчил”, “Би эрчүүдийг хүснэ”, “Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг”, “Шөнө дундын бүжиг”, “Стриптиз блюз”, “Нэг л уучил” жүжгүүд, “Зун орсон цас” мюзикл”, “Учиртай гурван толгой” дууриараа театрын суудал эзгүйрсэн бараан үед үзэгчдийг театр руу урин дуудсан юм.

 

Түүний найруулж, цомнолыг нь бичсэн “Чингис хаан” рок дуурь, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг, “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь үзэгчдийн хүсэлтээр өнөөг хүртэл тоглогдсоор байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.