Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ болно
Фото

БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ болно

coolBy cool12/11/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ энэ сарын 13-ны өдөр болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс санаачлан зохион байгаа юм байна.
Үйл ажиллагааны талаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр болон Гарааны бизнес эрхлэгч Ч.Батболд нартай ярилцлаа.

Арга хэмжээ зохион байгуулж байгаа зорилго юу вэ?
Эдийн засгийн идэвхтэй хүн амын 15-34 насны залуучууд 54 хувийг, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15-34 насны ажил хайж байгаа залуучууд 60 гаруй хувийг эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийг бууруулах нэг боломж бол бизнес эрхлэх тэр дундаа гарааны бизнес эрхлэх явдал юм.
Тиймээс Баянгол дүүргийн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыгаа цуглуулан тэдний юу бодож байгаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулах, мөн мэргэшсэн туршлагатай хүмүүсийн зөвлөгөө, сургалтад хамрагдах боломжийг олгож байгаа юм.

Арга хэмжээнд хэн оролцож болох вэ?
Гарааны бизнес эрхлэх зорилготой, ирээдүйд шинэлэг бизнес эрхлэхэд зайлшгүй шаардагдах авьяас, ур чадвар эзэмших, тасралтгүй суралцаж, өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй залуус хамрагдах боломжтой. Мөн бидний харж байгаагаар гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн, тухайлбал Солонгос улсад олон жил ажил хөдөлмөр эрхэлж тодорхой туршлага хуримтлуулсан хувийн бизнес эрхлэж байгаа, шинээр бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуучуудыг ирж оролцохыг хүсч байна. Та бүхэн ирснээрээ гарааны бизнес гэж юу болох, гарааны бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах болон төрөөс гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, арга хэмжээний талаар мэдээлэл өгөх тэднийг дэмжих ач холбогдолтой.

Ямар хүмүүс ирж залуучуудад мэдээлэл өгөх вэ?
Амжилттай бизнес эрхэлж байгаа болон гарааны бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн, туршлагатай 5 хүнийг урьж илтгэл тавиулж байгаа. Тухайлбал Монгол Айди ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Илтгэгч зэрэг”, Юнайтед бизнес Ревью ХХК захирал Д.Асралт “Энтрепренерийн 10 дүрэм” маш сонирхолтой, шинэлэг сэдвээр сургалт орох болно.

БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ болно

Мөн гарааны бизнес эрхлэхэд ментор маш чухал нөлөө үзүүлдэг тиймээс Монгол улсад энэ шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нутагшуулж байгаа Хөгжлийн шийдэл ТББ, Youth Business Mongolia хөтөлбөрийн менторинг хариуцусан зохицуулагч Г.Болорцэцэг “Менторингийн хөтөлбөр” сэдвээр сургалт хийнэ.
Гарааны бизнес эрхлэгчдийн төв цэг болсон Стартап Маркетинг Төвийн /SMS/ хамтран үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Мөнхбаяр “Гарааны бизнес эхлүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр сонирхолтой илтгэл тавина.
Мэргэжлийн сэтгэл зүйч “Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх нь” сэдвээр Сэтгэл зүйн сургалт төвийн сэтгэл зүйч Д.Оюун-Номин бас нэгэн сонирхолтой сургалтыг орох болно.

Оролцохыг хүссэн залуучууд хэрхэн бүртгүүлэх вэ?
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн фэйсбүүк пэйжээр хуудасруу орж бүртгэл гэсэн хэсэгт бүртгүүлэх, мөн 99007899, 99050308 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гарааны бизнес эрхлэх зорилготой 100 залуу хамрагдах тул сонирхож буй Баянгол дүүргийн залуучуудыгаа яаралтай бүртгүүлэхийг зөвлөх байна.

Хэзээ, хаана болох вэ?
Энэ 7 хоногийн пүрэв гарагт буюу 2018 оны 12-р сарын 13-нд Royal house зочид буудлын /Өргөө кино театрын хойно байрлах/ 7 давхарын Алтан өргөө танхимд, 10:00 цагт зохион байгуулагдана.

Залуучууд та бүхнийг бидний зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг хүсье. Тухайлбал энэхүү үйл ажиллагааг манай залуучууд бидэнтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой, манай Ч.Батболдын хувьд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр үйлчлүүлдэг, гарааны бизнес эрхлэгч залуу, сайн дураараа хамтран ажиллаж байна.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.