Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Татварын хэлтсийн дарга ажилтнууддаа олгосон урамшууллаа буцаан авч завшсан уу
Папарацци

Татварын хэлтсийн дарга ажилтнууддаа олгосон урамшууллаа буцаан авч завшсан уу

Эрхэм админBy Эрхэм админ05/18/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийгөө шагнасан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.Тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Гансүх гэх эмэгтэй удирдлага дороо ажиллаж байсан албан тушаалтнуудтай хамт уг хэрэгт холбогдсон байна.

Тодруулбал, дээрх эмэгтэй болон тус хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Булганчимэг нар төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, Төрийн албан хаагчид шагнал, урамшуулал олгох журмыг зөрчин гэрээт болон үндсэн ажилтан олон хүнийг шагнаад, тэндээсээ багагүй хэсгийг нь буцаан авч ашигласан нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогджээ.

Тэд 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал гаргаж, дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Золтуяа, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, өдгөө Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ажиллаж буй Д.Булганчимэг, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лувсанцэрэн нарт тус бүр 20 сая төгрөгийн урамшуулал олгосон аж.

Мөн үйлчлэгч П.Оюунцэцэг, орон тооны бус байцаагч М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, татвар хураагч З.Сүхбаяр, Эрсдэл, статистикийн тасгийн компьютерын инженер А.Нармандах нарт тус бүр гурван сая, татвар хураагч Н.Энхмаа, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэхүү, Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсүх, Эрсдэл, статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Батжаргал, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнтамжид нарт тус бүр дөрвөн сая төгрөгийн урамшуулал хэмээн өгчээ. Улмаар Ю.Лувсанцэрэнгээс 15 сая, П.Оюунцэцэг, М.Цэрэнчимэд, Х.Алтанбагана, З.Сүхбаяр, И.Өлзиймаа, С.Сүглэгмаа, Т.Төмөрбаатар, Э.Ариунсанаа, Н.Нармандах нараас тус бүрээс нь 2.5 сая, Н.Энхмаагаас 3.4 сая, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх нараас тус тусаас нь 2.7 сая, А.Батжаргал, Г.Сүрэнтамчид нараас тус бүрээс нь гурван сая нэг зуун тавин мянган төгрөг гээд нийт 52.6 сая төгрөгийг байгууллагын шинэ жил болон аяны арга хэмжээнд зарцуулна хэмээн буцаан авсан байна.

Үүнээсээ зургаан саяыг нь шинэ жилдээ зарцуулж, 12.5 саяар нь Ю.Лувсанцэрэн, Ц.Эрдэнэхүү, Б.Батсүх, А.Батжаргал, Г.Сүрэнтамжид нарыг шагнан, 34.1 саяыг нь Ж.Гансүх хувьдаа завшсан хэмээн буруутгагдаж буй аж.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийнхэн байсхийгээд л эрүүгийн хэрэгт холбогддог.

Дээрх даргаас өмнө тус хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан, дээрх урамшууллаас дөрвөн саяыг хүртсэн Б.Батсүх тэргүүтэн 2020 онд АТГ-ынханд шалгуулсан билээ. Тэрбээр найз Н.Хүрэлбаатартайгаа хамтран 2020 оны нэгдүгээр сард “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас тав, мөн оны хоёрдугаар сард “Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Б.Батсүхтэй хамт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сугар, О.Энхтуяа нарыг шалгасан бөгөөд “Best shoes” ХХК-нд татварын хяналт шалгалт хийснийхээ дараа Б.Батсүхээр дамжуулан хахууль өгөхийг шаардсан хэрэгт буруутгагдсан. Түүнчлэн Б.Батсүх нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид шалгалтаараа тогтоосон байдаг.

АТГ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.