Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Шүүгч нарт хахууль өгсөн гэх Б.Баасанцогтын хэргийг удахгүй дэнслэх нь
Нийгэм

Шүүгч нарт хахууль өгсөн гэх Б.Баасанцогтын хэргийг удахгүй дэнслэх нь

Эрхэм админBy Эрхэм админ05/18/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж эхэлжээ. Хавтаст хэрэгтэй танилцаж буй шүүгч хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг удахгүй товлох бололтой. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-2 дахь хэсгийн биеэ үнэлэхийг зохион байгуулсан, 22.5-1-т заасан албан тушаалтанд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй. Өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар “Парк вью” (Park view) хотхоны нэгэн байранд архидаж, биеэ үнэлдэг нэг эмэгтэйтэй цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг нь олон нийтэд тархсан нь биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт яллагдагчаар татах үндэслэл болсон.

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэгт хахууль өгсөн нь тогтоогдсон гэж үзээд НПГ-аас тэднийг яллагдагчаар татаад байгаа билээ.

Б.Баасанцогтыг цагдан хорьж шалгах хугацаа энэ сарын 7-нд дуусантай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэг сараар сунгаад байсан.

Тэгвэл түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нар үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахаар дээд шатных нь буюу тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хянаад батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэснийг хүчингүй болгосон аж.

Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ноос өмнө Б.Баасанцогтод хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэр үедээ экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн үйлдэлд холбогдож, тагнуулынхан түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан. Энэ үед тэрбээр таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж, гэр бүлийн хамтаар хилээр гарч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан хориод байсан билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.