Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хилчдийн амьдралын бодит үнэнг өгүүлэх “Тангараггүй хилчин”
Папарацци

Хилчдийн амьдралын бодит үнэнг өгүүлэх “Тангараггүй хилчин”

Эрхэм админBy Эрхэм админ05/20/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эх орны тусгаар тогтнол, халдашгүй байдлын баталгаа болсон дархан хилээ хамгаалан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, амь биеэ үл хайрлан үүрэг гүйцэтгэх цэрэг эрс, хилчдийн амьдралыг элдэв уран сайхны хэтрүүлэггүй, бодитоор нь харуулах зорилго бүхий “Атга чулуу, сөөм газар” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тус төслийг “Check медиа” агентлаг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн жил эх орны баруун хилийн хязгаар Баян-Өлгий, зүүн хязгаар Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангиас найман цуврал дугаарыг бэлтгэн ТВ5, ТВ8 телевиз, VOO видео сан, www.check.mn сайтаар дамжуулан, үзэгчдэд хүргэсэн.

Цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл

Энэ жил хойд хязгаар Хөвсгөл, урд хязгаар Өмнөговь аймгийн Хилийн заставаас мөн л найман дугаар реалити нэвтрүүлгийг бэлтгэсэн бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Үүнээс гадна хэвлэмэл болон аудио номонд дуртай хүмүүст зориулж, манай хамт олон хилийн амьдралтай танилцсан 60 хоногийн тэмдэглэлээ “Тангараггүй хилчин” нэртэйгээр уншдаг, сонсдог хэлбэрээр бүтээж байна.

Улс орныхоо тусгаар тогтнолыг үнэ цэнийг илүүтэй мэдэрч, түүх, соёлоороо бахархаасай.

Энэ талаар Тус номын зохиогч Т.Цолмонсайхан “Бид эх орныхоо хилийн бүх хязгааруудад хүрч ажилласан. Энэ хугацаанд эх орныхоо үнэ цэн, ялангуяа атга чулуу, сөөм газрын үнэ цэнийг гүн гүнзгий мэдэрч, ойлгосон. Тиймдээ ч төслөө ингэж нэрлэсэн. Харин тэндээс мэдэрч, ойлгосон зүйлс хийгээд хилчид, цэрэг эрсийн амьдрал, тэдэнтэй хамт хил манасан өдрүүдийн адал явдлаа “Тангараггүй хилчин” номондоо тэмдэглэсэн. Мөн энэ номондоо эх орон, түүх, дурсгал, тусгаар тогтнол, цэвэр ус, одоо бидний амьсгалж байгаа цэнгэг агаарын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатруудын тухай ч өгүүлж байна. Тиймээс уншиж, сонсож байгаа хүн бүрд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байгаа. Ялангуяа залуу, хойч үеийнхэн маань шимтэн уншиж, улс орныхоо тусгаар тогтнолыг үнэ цэнийг илүүтэй мэдэрч, түүх, соёлоороо бахархаасай гэж хүсч байна. Ер нь залуу гэлтгүй Монгол хүн бүр ширээний ном болгон, уншаасай гэж хүсч байна” хэмээн ярилаа.

Номын урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 102200630018 Төрийн банк дахь “Үнэний ташуур” дансанд нэр, утасны дугаараа бичин шилжүүлж, захиалгаа өгч болох юм байна. Ном хоёрдугаар улирлын дугаар гарч дууссаны дараа буюу  www.check.mn  сайт үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойн /2022.07.14/ өдрөөс эхлэн танд хүргэлтээр очно.

“Атга чулуу, сөөм газар” төсөл нь эх орны эхлэл болсон хилийн хязгаар бүсүүдэдхийгдсэн, хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим мэдээллийн сайтын анхдагч реалити бүтээл гэдгээрээ онцлог юм.

Төслийн хоёрдугаар улирлын нэвтрүүлгүүд тун удахгүй VOO видео сан, www.check.mnсайтаар үзэгч танд хүрч эхэлнэ.

Зохиогчийн тухай:

Зохиогч: Т.Цолмонсайхан

       “Check media” агентлагийг үүсгэн байгуулагч, продюсер, сэтгүүлч

Ерөнхий редактор: Н.Болор-Эрдэнэ

Редактор: П.Мөнхжаргал

Борлуулалт, маркетинг: Д.Ундрахсүрэн

Нэгдүгээр улирлын нэвтрүүлгүүдийг эндээс үзнэ үү.

 

 

 

 

 

 

 

live
live
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.