Төв талбайд 31 дэх удаагийн Номын баяр УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар нээлтээ хийсэн.
Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна.
20 гаруй жил эх түүх, их хаадын сэдвээр дагнан ажилласан “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс номын баярын үеэр манай сайтын дуранд өртжээ.Тэрээр нэгэн хэвлэлд “Улсаа хөгжүүлье гэвэл авилгачид, төрөөс юм хусагчдыг байх ёстой газарт нь аваачих хамгийн эхний алхам. Чадвартай, сэтгэлтэй хүнийг нам, улс төрчдийн дотроос биш, үндэсний хэмжээний шилдэг сэхээтнүүдийн дундаас шигшиж удирдах, бодлого боловсруулах түвшинд ажиллуулах дараачийн том алхам” хэмээн ярьж байсан удаатай.