“Баянгол” зочид буудлын гадна тусгай албаныхан хамгаалалтад гарч, дотогш хүн нэвтрүүлэхгүй, мөн хэнийг ч гаргахгүй байгаа тухай манай сайт шуурхай мэдээлж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Баянгол гол зочид буудалд байрладаг БНХАУ-ын “ХКҮ” компанийн байранд яг одоо ЭЦГ-аас нэгжлэг хийж байна. Тус компани нь Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой гэх баримтууд удаа дараа дэлгэгдсэн. Цаашлаад тус газраас гадна Эмээлт дэх харилцагч үйлдвэрүүдэд нь мөн шалгалт хийхээр болсон байна.
Одоогийн байдлаар дотор шалгалт нэгжлэг явагдаж байгаа бөгөөд дотроос ХКҮ компанийн махны асуудалтай холбоотой баримтуудыг зөөж байгаа аж.