Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэлбээ сэхээж чадаагүй “томчууд” Улиастай голоо ухаж төнхжиж эхлэв
Папарацци

Сэлбээ сэхээж чадаагүй “томчууд” Улиастай голоо ухаж төнхжиж эхлэв

Эрхэм админBy Эрхэм админ06/13/2022Updated:06/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эртээ урьдын цагт… гэдэг шиг цагийн сайханд Сэлбэ голын сэрүүн дэнж дээр хотынхон зугаалахаар очиж, хүүхдүүд гүүрэн дээрээс нь голын ус руу үсрэн шумбадаг байсан гэнэ билээ.

Хог шороотой холилдсон сайр чулуун дундуур нарийхан судал татуулан урсах ус нь шагайгаар арай ядан татаж, хур муутай жилдээ амь тавих шахдаг одоогийн Сэлбэ голыг харж буй бидний хувьд уг яриа үлгэр домог мэт сонсогдоно. Сэлбэ голыг сэхээрүүлж амжаагүй байтал сувдаг шунахай сэтгэлтнүүд Шархад, Улиастайн голоор урсах Улиастайгаа мөн ухаж төнхөж байшин барилга барихаар арматур зангидаж, бетон зутгаж эхэлснийг ТАС.МН сайт онцлож байна.
Уг нь тус голыг 2014 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хамгаалалтад авсан. Гэвч бодит нөхцөл байдалд эргэн тойрон айлууд бууж, өргөн сайхан урсдаг Улиастайн гол өдрөөс өдөрт нарийсч, урсгал ус нь булингартсаар байна.
Сонгогдсон тойрогт ийм зүйл болж байхад ам нээх бүрдээ “унаган нутаг минь” гэж матрын нулимс унагадаг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, хүний эрх ярьж “дөвчигнөдөг” Х.Булгантуяа гишүүн, амьдрах орчны нөлөөлөл “хорт хавдар” болдог хэмээн танигдсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар таг чиг. Тэдний нүд нь балай, чих нь дүлий болжээ.
Улиастай гол нь Улиастайн амны баруун зүүн салаа, Бурхант хошуу, Баянгол, Шарын ам, Химит, Баянбулаг, Богины ам, Бардаагийн амны нийт 22818,1 га газарт хамрагдах юм.
Сүүлийн жилүүдэд Улиастай голын эхэнд суурьшил үүсч, хүний сөрөг үйл ажиллагаанаас шалтгаалан эко систем нь доройтож байгаа тул экологийн тэнцвэрт байдлыг хангах, Туул голын үндсэн цутгал голын нэг эхийг хүний сөрөг үйл ажиллагаанаас тасалдахад хүрээд байна.
Улиастай гол нь хойноос урагшаа намссан байрлалтай, уулархаг газрын гадарга ихтэй учраас хөрс ус нь бохирдохын хирээр Туул гол болон төвийн усан хангамжийн худгуудын ус бохирдож болзошгүй эрсдэлтэй байдаг.
Улиастай голыг тойрсон айл өрхөд газар өмчлөх эрх олгоогүй, үл хөдлөх хөрөнгө нь баталгаажаагүйн зэрэгцээ ихэнх нь газар нь газар эзэмших эрх аваагүй байдаг.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.