Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ
Нийгэм

Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн менежментийн тогтолцоог нэвтрүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ05/18/2022Updated:06/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Анх 2005 онд бүтээмжийн хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэлсэн түүхтэй. Эдүгээ Хөгжлийн хэлтсийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагаанд хэмжилт шинжилгээ хийх бэлтгэлээ ханган, удирдах ажилтнуудад анхны сургалтыг зохион байгууллаа.

 

Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагаа хүнээс шууд хамааралтай. Тиймээс ажлаа сайжруулж, бүтээмжээ дээшлүүлэхэд чиглэсэн олон санал санаачилгыг уурхайчид гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлж байна. 2005 онд Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн эхэлж байсан бол 2015 оноос үйлдвэрийн хэмжээнд бүтээмж, инновацын тогтолцоо бий болж, өнөөдрийг хүртэл өргөжжээ. Энэ хугацаанд уурхайчдаас 53 мянга орчим санал гарч, бүтээмж чанарын 400 дугуйланд 10 мянга орчим сайжруулалтын ажил хийгдсэн байна. Эдгээр сайжруулалтын ажлын үр дүнд 13 тэрбум төгрөгийн эдийн засгийн ашигтай ажиллажээ. Бүтээмжийн чиглэлээр тасралтгүй сайжруулалт хийсэн 17 жилийн туршлагатай Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа ахисан түвшинд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилттой ажиллаж байна. Уг ажлын хүрээнд бүтцийн нэгжийн удирдлагууд, эдийн засагчид, бүтээмжийн хэмжилт шинжилгээ хийх ажилтнууд анхан шатны сургалтад хамрагдав. Энэ удаагийн сургалтыг “Байгууллагын бүтээмжийн менежментийн тогтолцоо ба бүтээмжийн хэмжилт шинжилгээний үүрэг, ач холбогдол” сэдвээр зохион байгуулсан. Мөн Хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран, үйлдвэрийн шинэ ажилтнуудад зориулсан модуль 1.2 сургалт, ахисан шатны арга хэрэгслүүдийг танилцуулсан модуль 2.2 сургалтыг явуулж ирсэн туршлагатай. Тус хэлтсийн хамт олон Эдийн засгийн хэлтэстэй хамтран, үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид бүтээмжийн сүүлийн 5 жилийн хэмжилт судалгаа хийжээ. Энэ жилээс бүтцийн нэгжүүд хагас жил тутамд бүтээмжээ хэмжиж, оролцоогоо үнэлүүлэхээр боллоо.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.