Бизнесийн салбарт гялалзаж яваа бүсгүй бол “Шарк” Н.Мөнхнасан. Энэ бүсгүйг “лидер эмэгтэй” хэмээн тодотгох ч энэ нь түүнд хангалтгүй. Учир нь тэрээр салбар салбарын төрөл бүрийн шинж чанарыг өөртөө төлөвшүүлж чадсан нэгэн.
Н.Мөнхнасан бүсгүй бол Монголын томоохон групп компанийн захирал,тэдний групп компанийг мэдэхгүй хүн байхгүй Алдарт эх, хүнд үйлдвэрийн салбарын манлайлагч, олон улсын гоёл чимэглэлийн брэндийн нүүр царай гээд бичээд байвал дуусахгүй ур чадвартай.
Түүний халамжит ханийг Ч.Алтаннар гэдэг Төрийн соёрхолт математикч, доктор профессор залуу бий. Дунд сургуулийн бага ангидаа танилцаж нэг нэгнээ олсон тэд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон. Энэ тухайгаа хатагтай Н.Мөнхнасан цахим хуудаснаа онцлоод, дэлхийн аавуудын баярын мэндийг хүргэжээ.
Тэрбээр “Багадаа нэг ангид анх төө илүү өндөр годгор шар охин байхдаа танилцаж байж. Одоо ч завгүй олон хөөрхөн хүүхдүүдийн аав ээж болцгоож” хэмээсэн байна.
Ч.Алтаннар нь эрдэм шинжилгээний бүтээлүүд дэлхийд данстай бөгөөд Их Британы улсын “Imperial college”-д багшилж байсан цорын ганц монгол эрдэмтэн гэдэг.