Өнгөрсөн 2020 оны зун хөтлөгч Санжсүрэн, жүжигчин Номин нарын орондоо байхдаа гардуулсан бичлэг сошиалд дэлгэгдэж багагүй дуулиан шуугиан тарьсан. Найз охиноосоо салаагүй байхдаа ийнхүү олонд танигдаж яваа залуу жүжигчинтэй амрагласныг түүний экс найз бүсгүй, загвар өмсөгч Номин дэлгэж байв.
Тэгвэл экс залуугаа үйлдэл дээр нь гардаж явсан Номин бүсгүй дахин дурлаж, сайн хүнтэй учирчээ. Шинэ найз залуутай болж аз жаргалдаа умбаж байгаагаа цахим орчинд тэрбээр хуваалцаж эхэлсэн байна.