“Мiss Mongolia-2022” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний Үндэсний ялагч тодруулах хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 4-нд болсон. Тус тэмцээний тэргүүн титмийн эзнээр Б.Номин-Эрдэнэ гэх бүсгүй тодорсон.
Эх орны 130 гаруй бүсгүйгээс онцгойрсон түүний гэрэл зургуудыг хүргэж байна.
“Miss Mongolia-2022” гоо бүсгүйн Б.Номин-Эрдэнийн хувьд энэ жил 25 настай.
Нийслэл хотын уугуул иргэн түүний биеийн өндөр 170см, биеийн харьцаа: 94-66-97.
Тэрбээр багаасаа гольфийн спортоор хичээллэсэн. Дуурь, жүжиг, баллет сонирхдог нэгэн аж.
Б.Номин-Эрдэнэ өөрийнхөө давуу талыг боловсрол хэмээн онцолжээ. Тэрбээр Англи, Орос, Франц хэлтэй юм байна.