“Эмоци” хамтлагийн гэр бүлийн хосууд болох жүжигчин Г.Нарансолонго, О.Тэмүүжин нар өдгөө том охины хамт БНСУ-аар аялал хийж явна. Тэд тус улсын уламжлалт өв соёлоос гадна орчин цагийн К-поп концертыг үзэж нүдээ баясгаж яваа аж. Мөн жуулчдын хамгийн их очдог соёлын цогцолбор, түүхийн музей, хааны ордон нарыг үзэж алмайрч яваагаа цахим хуудаснаа онцолжээ.
Жүжигчин гэр бүлийн хувьд гурван хүүхэдтэй. Тэдний том охин Амина тус улсын их сургуульд суралцдаг билээ.