Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сонгогчдын тоо нэмэгдсэн тул УИХ-ын гишүүдийн суудлын тоог мөн нэмэхээр болжээ
Папарацци

Сонгогчдын тоо нэмэгдсэн тул УИХ-ын гишүүдийн суудлын тоог мөн нэмэхээр болжээ

Эрхэм админBy Эрхэм админ06/28/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сонгогчдын тоо нэмэгдсэн нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагыг бий болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил ид үргэлжилж байна.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал эрчимтэй яригдаж байгаа.

Анх 1990 оны долдугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, 50 гишүүнтэйгээр парламентын үйл ажиллагаа эхэлсэн.

Улмаар 1992 онд УИХ-ын анхдугаар сонгууль болж 76 гишүүнийг сонгож байсан түүхтэй. Үүнээс хйош 30 жил турш Монгол Улсын парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Үндсэн хуулийг баталсан 1992 онд манай улс 2,1 сая иргэнтэй байсан бол одоо 3,4 сая иргэнтэй. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27,6 мянган хүнийг төлөөлж байсан бөгөөд өдгөө 44,7 мянган иргэнийг төлөөлж байна. Судлаачид болон улстөрчид гишүүдийн тоог нэмж 108, 99, 130 болгох зэрэг хэд хэдэн саналуудыг өнгөрсөн хугацаанд гаргаад байгаа. Тэгвэл энэ удаагийн ҮХНӨ-өөр 76 гишүүнийг нэг нугалж, 152 болгох тухай мэдээллүүд яригдаж эхэллээ.
Монгол Улс 1992 онд 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болжээ. Шинэ Үндсэн хуулийг батлахад нэг гишүүн 27.6 мянган хүн төлөөлж байсан бол өдгөө 44.7 мянган иргэнийг төлөөлж байна гэх тооцоо бий. Энэ утгаар нь аваад үзвэл, парламентын тоог нэмэх шаардлагатай. Түүнээс ч илүү чухал зүйл нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр тэдэнд нөлөөлөх нөлөөллийг багасгана.

Хоёрдугаарт: Хууль батлах ирц нэмэгдэнэ. Нийгэмд УИХ-ын гишүүд өөрт ашигтай хуулийг цөөхүүлээ сууж байгаад баталдаг явдал буурна. Эрх барьж байгаа намын гишүүд чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлдэг, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор хууль баталж байгаа нь хэт цөөн гишүүн хууль батлах, аль нэг нам, хувь хүнээс хэт хамааралтай байх, парламент давжаарах сөрөг нөлөөллүүд үүссээр байна.

Тиймээс гишүүдийн тоог нэмснээр УИХ-аас гарч буй бусад шийдвэрийг чанартай, үр нөлөөтэй болгох, эрх баригчдын бүлэглэл, лобби багасч эрх мэдлийн төвлөрөл саарах эерэг нөлөө гарна гэдгийг судлаачид хэлж байна.

Гуравдугаарт: УИХ-ын гишүүд 76 тойргоос сонгогдсон. Тэд өөрийн сонгогдсон тойрогтоо тулгамдсан асуудлыг ярьж, тойргийнхоо иргэдийн төлөөлөл болдог. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гэх тодотголтой томоохон бүтээн байгуулалт, эдийн засгийн онц чухал асуудалд анхаарлаа бага хандуулдаг. Хэрэв гишүүдийн тоог нэмж, сонгогдсон тойргоос гишүүнийг чөлөөлж чадвал гишүүд аймаг, сумдын тухай биш бүтэн улсын төлөө санаа бодлоо чилээх боломж үүсэх юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.