Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эхнэрээ алдсан ахын захиас
Папарацци

Эхнэрээ алдсан ахын захиас

Эрхэм админBy Эрхэм админ06/28/2022Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүү маань одоо долоон настай, эхнэр минь жилийн өмнө хөхний хорт хавдараас болоод өөд болсон юм. Өнөөдөр эхнэрийн минь төрсөн өдөр юм л даа, ах нь сүүлчийн төрсөн өдрөөр нь эмнэлэгт цэцэг бариад очиход эхнэр минь эмнэлэгийн орон дээр сүүлчийн хүчээ шавхаад инээмсэглэж байсан юм. Би чинь эхнэрээ баярлуулахаасаа гомдоох нь их байж дээ гэж одоо боддог. Хоёр талаасаа хувцас хунараа аваад л түрээсийн байрнаас амьдралаа эхлүүлж байлаа. Эхнэр минь бүхий л үед дэмжиж, намайг ойлгож хайрладаг байсан. Хүн чинь сайн хүнийг их гомдоож давардаг юм билээ.
Анх хүсч гуйж авч суусан байтал олигтой баярлуулж байснаа ч ах нь сайн санахгүй байна. Эмнэлэгт хэвтэж байхад нь л цаг зав гаргасан даа. Эхнэр минь хамт ажилладаг байж байгаад хүүхдээ төрүүлснээс хойш сургуульд ортол нь өөрөө харж өсгөсөн. Гэрт сууж байх үед нь найз нөхөд нь ч цөөрч, намайг л харуулддаг ажилтай болсон байсан. Тэр нь бол тухайн үедээ надад бол сайхан л байлаа. Ажилаа хийж мөнгө олж, нэг л том баатар шиг пээдгэр байсандаа ах нь маш их харамсдаг. Аяга халуун цай хийгээд өгөх хүнгүй болохоороо хүн чинь хэн ч биш болдог юм билээ.
Цаг хугацааг ухрааж болдог бол дуудлага бүрийг нь алдалгүй авч, хүлээсэн өдөр бүрт нь яараад түүн рүүгээ яаран очихсон. Анх эхнэр минь намайг нэг их тоодоггүй, гэхдээ бас тийм ч муухай харьцдаггүй л энгийн л найз нөхдийн харилцаатай л байсан юм. Би чинь тоохгүй байх тусам араас нь гүйж, утсыг нь улайстал залгаж, гэрийнх нь гадаа хүлээж суудаг л байсан. Харин намайг гэдэг болж, хүүхдээ төрүүлж гэрт сууснаас нь хойш анхных шигээ хандаагүй. Үргэлж завгүй, ажилтай гэдгээр шалтаглаж түүнийгээ их гомдоосон доо. Би эхнэрээ хуурч, хэрээс хэтэрч байгаагүй ээ. Түүндээ одоо ч гэсэн маш их хайртай. Өөр хэн ч түүний минь хайр халамжийг надад мэдрүүлж чадахгүй гэж боддог. Гэхдээ амьд сэрүүн, дэргэд байхад нь дэндүү их гомдоосноо сүүлд ойлгосон.
Ажил ихтэй оройтох үе их, найз нөхдийн төрсөн өдөр, баяр цэнгээн гээд л шөнө халамцуу хаалгаа татаад орох үе өчнөөн байсан. Тэр болгонд эхнэр араас хардаж залгадаг байсан. Өөрт нь гаргадаггүй цаг заваа өөр бусад зүйлд зориулахад гомдох нь аргагүй байсан биз. Анх дурлаж байсан хөөрхөн гялалзсан нүднийх нь цогийг их л унтрааж уйлуулсан даа ах нь. Үүндээ маш их харамсдаг. Эмэгтэй хүн чинь их зөн зовинтой гэж үнэн. Үнэхээр ажилтай оройтох үед инээгээд угтдаг мөртлөө жаахан худлаа ярьж, зугаа цэнгэл хөөх үед залгаад л байдаг. Яг хаа нэгтээгээс хараад байгаа юм шиг. Тийм л их мэдэрч хайрладаг байсан байх гэж ах нь одоо боддог. Өөрийнхөө бурууг хүлээхгүй эхнэртээ уурлаж ч үе байдаг байсан. Маш их харамсдаг.
Одоо бодоход утсан дээрээ, фэйсбүүк дээрээ цуглуулсан авахыг хүссэн зүйлсээс нь нэгийг ч болов авч өгч би чадаагүй юм билээ. Ажилаа тараад ирэх болгонд хүүхдээ ярьж, бас хааяа нэг фэйсбүүк энэ тэрээс харсан будаг шунх, хувцас хунар харуулна. Тэр болгоныг нь хараад “чи минь угаасаа хөөрхөн юм чинь энүүгээр яах юм бэ” гэдэг байсан ч яг үнэндээ надад зүгээр л авч өгөх сэтгэл дутсан байсан биз. Хааяа цалин буухад хүүдээ авсан ундаа чихэр хувцас зэргийг хараад л өөртөө авсан юм шиг баярлана. Эмнэлэгт хэвтэхэд эм тариа гээд л их юм авахад “үнэтэй байсан уу” гээд надад санаа зовсон аятай асуудаг байсан. Ихэмсэг бардам явсан эмэгтэйг өөртөө юу ч зориулах бодолгүй болтол нь би зовоосон юм шиг санагдаж өөрийгөө дэмий зүхдэг.
Цэцэглэж явахад нь эхнэрээ болгочихоод гэрт хорихоос өөрийг би хийгээгүйдээ гэмшдэг. Эрчүүддээ захиж хэлэхэд эмэгтэй хүн чинь агуу ихээр хайрладаг. Чамайг гэсэн эмэгтэйн хайр маш агуу байдаг. Бүсгүйгээ өвтгөж зовоож, нүднийх нь цогийг унтрааж биш улам хайрлаж асааж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг байгаарай. Би ажилтай хүн, би найз нөхөдтэй хүн гэж эхнэр рүүгээ уурлахын оронд би эхнэртэй хүн шүү гээд гэр рүүгээ яардаг байгаарай. Эхнэрээ алдсан хойноо ах шигээ харамсаж битгий суугаарай. Үүнийг уншиж байвал анх гуйж авч гэргийгээ болгосон түүндээ сайхан үг хэлж, баярлуулаарай. Өдөр бүрийг эхнэрийнхээ төлөө өнгөрүүлээрэй. Өөөрийн бүсгүйнхээ харцаар өөрийгөө хэр эр хүн бэ гэдгээ хэмждэг байгаарай. Олсон мөнгө, цугласан найз нөхөд эхнэрийг чинь хэзээ ч гүйцдэггүй юм шүү. Эхнэрээ алдсан ахын захиас.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.