Монголын бизнесийн салбарт хүчтэй, амбицтай, амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг бол “Монполимет” группын Ерөнхийлөгч Н.Мөнхнасан. Өдгөө 36 настай, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр удахгүй болох Үндэсний их баяр наадмын үеэр өмсөх гоёлоо загвар зохион бүтээгч Отгонжаргалын O Couture Mongolia брэндээс сонголтоо хийсэн байна.
Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа дэлгээд, сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ.
Сонирхуулахад, шарк бүсгүйн зургаан настай хүү нь Далай ламын тодруулсан шинэ Богдын хойд дүр бөгөөд олны хэл амнаас нууцалж өдгөө нөхөр Алтаннарынх нь хамт АНУ-д амьдардаг гэсэн шүү.