Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван хэргээ хялбаршуулах хүсэлт гаргажээ
Папарацци

ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван хэргээ хялбаршуулах хүсэлт гаргажээ

Эрхэм админBy Эрхэм админ06/30/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон А.Мөнхтайван хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлтийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн болон НПГ-ын хяналтын прокурортоо гаргасан гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу тухайн яллагдагч хүсэлт гаргасныг хянаж байгаа. Удахгүй шийдвэрлэнэ” гэсэн юм.
ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 2018 оны өвөл хахууль авч, “Энканто таун” хорооллыг барьсан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үйлдэлд холбогдсон билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 450 сая төгрөгийн хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх албан бус мэдээлэл байна.
А.Мөнхтайваныг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн цагдан хориод байсан бөгөөд түүнийг нь өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг ч эх сурвалжууд мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.