Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Анх хадам аавынхаа харцанд өртөж байсан А.Сүхбат аварга
Папарацци

Анх хадам аавынхаа харцанд өртөж байсан А.Сүхбат аварга

Эрхэм админBy Эрхэм админ06/30/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний бөхийн домогт аваргуудын нэг бол А.Сүхбат. Бяр удмаас өвлөгддөг журмаар ааваас нь эхлэлтэй бөхийн удам А.Сүхбатаар үргэлжилжээ. Аавынхаа бөх байсан тухай ч тэр ярьсан байдаг. Бөх рүү хөтөлсөн хүн нь ч аав нь.

1986 онд Монгол Улсын зууны манлай Х.Баянмөнх гэх домог шиг эрхмийн бөхийн дугуйланд орж байсан гэдэг. Ингэхдээ Политехникийн дээд сургуулийн нэр дээр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ах нь 18, Сүхбат аварга харин 16 хүртэлх насны ангилд барилдаж, анх Х.Баянмөнх аваргад тоогдож, клубт нь явах болсон гэдэг.

 

Тухайн үед давгүй дээгүүр байрт орсон түүнийг “Ээ дээ, чи том бөх болно шүү, бөхөө хаяж болохгүй шүү, хичээгээрэй” гэж У.Мижиддорж гэж арслан хүн түүнд урам өгсөн нь бөхийн спортод орох том түлхэлт болсон тухай мөн дурсаж байв. Ингэж л том аварга багшийн удирдлагад хичээллэж, хүч бяр, ухааны их спортод он жилүүдийг үдэж. Тэрбээр мөн багшийнхаа хүргэн нь болж, шавь нь болж явсаар их аваргаас их зүйлийг сурсан юм билээ. Багшийнхаа буян хишиг, хайр хүндэтгэлд талархдагаа ч ярьсан байдгийг энд дурдах нь илүү болов уу. Юутай ч түүнийг ирлэж, бэлдсэн нь их аварга Х.Баянмөнх мөнөөс мөн юм. А.Сүхбат аваргын анхны багш нь буюу бөхийн “А” үсгийг заасан багш нь О.Цэрэндагва гэж хүн бий юм билээ.

Тэрбээр “Бөх хүн бол штанг шиг зангирсан тос булчинтай, гүйгч шиг огцом хурдтай, гимнастикийн хүн шиг уян хатан бие бялдарыг цогцлоож чадсан хүнийг бөхийн тамирчин гэдэг юм” түүнийг сургасан тухай мөн ярьж, дурссан л байдаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.