Монголын загварын ертөнцөд хамгийн том брэнд гэгддэг O.Couture энэ зуны наадмын өнгийг “Их засаг” их сургуулийн өв залгамжлагч, удирдлагууд болох гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр тодорхойлуулжээ.
МҮОНРТ-ийн хөтлөгч Н.Ундрал, түүний бэр эгч Ч.Сэлэнгэ нар өөрсдийн гоолиг бие, хөөрхөн царайгаараа олонд танигдсан. Тус брэнд тэдний үзэсгэлэн улам тодруулсныг уншигч танаа сонирхуулж байна.
Хөтлөгч Н.Ундралын хувьд 35 настай, хоёр хүүхэдтэй бол Ч.Сэлэнгэ хатагтай 38 настай гурван хүүхэд төрүүлж өсгөж яваа бүсгүй юм.