Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Эрүүл мэндийн яам, томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
Фото

Эрүүл мэндийн яам, томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна

coolBy cool12/14/2018Updated:12/14/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
2018 оны арванхоёрдугаар сарын 13. Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяны талаар мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЭМЯ-наас  2018 оны өвлийн улиралтай холбогдуулан Томуу томуу төст өвчнөөс урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Үүнд:

Нийслэлийн 192 цэцэрлэгийн 5-аас доош насны 54,638 хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн уушгины хатгалгааны эсрэг буюу пневмококкийн халдварын эсрэг вакциныг нийслэлийн хэмжээнд энэ оны 3 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, давхардсан тоогоор 64,200 гаруй хүүхдийг дархлаажуулсан ба хамралт дундажаар 93.4 хувьтай байна. Улсын хэмжээнд А, Д аминдэм, эрдсийн бэлдмэлийг 5 хүртэлх насны 390,000 хүүхдэд, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг бага насны 15.143 хүүхэд, 4.819 жирэмсэн эмэгтэйгAnchor хамруулан ажиллалаа.

2018-2019 оны хувьд томуугийн улирлаар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор бүхий нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөж, нийслэлийн хэмжээнд 1827 орон дээр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Энэ дагуу томуугийн өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн ажиллаж байна

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд-93,Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд-80, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг-67, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг-58,Сонгиохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт-60 орыг тус тус нэмэгдүүлсэн.
Мөн ханиад томууны ид үеэр сурагчдыг амраах шийдвэрийг БСШУСЯ-хамтран гаргаж, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчдыг 12 сарын 22 ноос  2 сарын 10 хүртэл үе шаттайгаар амрахаар болсон юм.
Улаанбаатар хотын “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл  мэндэд үзүүлэх үр нөлөө” судалгааны дүнгээс хархад уушгины хатгалгаа өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж, Нийслэлийн төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдардаг хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байна. Түүнчлэн агаарын бохирдлоос болж хүүхдүүд астма, бронхит өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд орж байгаа юм.РМ 2.5 тоосонцор нь хүний биед нэвтрэн, исэлдэлтийн болон үрэвслийн гаж урвал үзүүлдэг. Өөрт таарсан маскийг зааврын дагуу зөв хэрэглэхэд РМ 2.5 тоосонцороос 80 орчим хувь хамгаалдаг болохыг НҮБ-ын хүн амын сангаас  явуулсан судалгаагаар тогтоосон байна.  Иймд Эрүүл мэндийн яамнаас нийт ард иргэддээ агаарын бохирдол ихтэй үед амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэж хүүхдүүдээ болон өөрсдийгөө утаанаас төдийгүй ханиад томуугаас сэргийлэхийг уриалж байна.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.