Дэлхий нийт ковидын улмаас хөл хорио тогтоож, олон бизнес дампуурч байх үед Ариунаа гэх монгол бүсгүй Арабын Эмрат улсад “Анна кашмер”-ын бүтээгдэхүүнээрээ алдар нэрээ тамгалж чадсан.
Тэрбээр АНЭУ-ын Дубай хотод болж өнгөрсөн “IFE Dubai” буюу Олон улсын загварын долоо хоногт Монгол Улсаас анх удаа оролцон, “BEST LUXURY WEAR 2021” шагнал хүртсэн юм. Улмаар Монгол ноолуурыг Дэлхийн тансаг бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж эхэлсэн.
Тэгвэл тэрбээр брэндийнхээ шинэ загваруудыг танилцуулж, хүлээн авалт зохион байгуулжээ. Тус хүлээн авалтад монголын нэр хүндтэй олны танил, бизнесмэн, улс төр, урлаг соёлынхон бүгд цугларсан гэнэ шүү.