Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Г.Алтан нас барсан хэдий ч гэм буруутай, эсэхийг нь анхан шатны шүүх хэлэлцэх ёстой гэж үзэв
Папарацци

Г.Алтан нас барсан хэдий ч гэм буруутай, эсэхийг нь анхан шатны шүүх хэлэлцэх ёстой гэж үзэв

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, иргэн Э.Сүрэн нарт холбогдох хэргийг нэр бүхий өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд хэлэлцэхээр товлоход шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч “Алтжин групп” ХХК-ийн захирал Г.Алтан өвчний учир нас барсан учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх шийдвэрлэсэн. Улмаар оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоосон билээ. Харин шүүгдэгч Э.Сүрэн, талийгаач Г.Алтангийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд шүүгдэгч нас барсан хэдий ч гэм буруутай, эсэхийг нь анхан шатны шүүх хэлэлцэх ёстой гэж дүгнэв. Анхан шатны шүүх Г.Алтанг нас барсантай холбоотойгоор хэргийг нь шүүхээр хэлэлцүүлэлгүй хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Түүнээс өмнө ч талийгаач болон түүний хүү Э.Сүрэн нарыг цагаатгаж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сард Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан. Ингэхдээ Ш.Батхүүд найман жил хорих ял шийтгэн, “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болсон. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан, мөнгө угаасан үндэслэлээр буруутган олон жил шалгаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдвэрлэж чадаагүй билээ.

Хамгийн сүүлд гэхэд Улсын дээд шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш бараг жил болох гэж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.