Үүний сацуу Инээдмийн баярыг хошин урлаг, алиа хошин жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Цаанаасаа нэг алиа харагддаг, урлагийн салбарт тод мөртэй яваа авьяастнууд өнгөрсөн хавар нэгдэж “Big show” гэх цуврал контент хийсэн. Уг шоунаасаа олсон орлогын тодорхой хувийг талийгаач Ц.Ганбаярын эмчилгээнд зориулж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэд дахин нэгдэж хандивын аянд нэгдэж буйгаа зарласан байн.
Хошин урлагийнхан маань нэг дор 5-6 хоног байрлаад дээрх контентийг хийж байсан юм. Өмнө нь тэд зөвхөн өөр, өөрийнхөө продакшныхантай л хамт тоглодог байсан. Жишээлбэл, би зөвхөн “Эмоци”-ийнхонтойгоо, “Шинэ үе”-ийн жүжигчин зөвхөн “Шинэ үе”-ийнхэнтэйгээ. Өөр, өөр продакшны жүжигчидтэй холилдон тоглохоороо BIG SHOW онцгой.