Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хүннү, Түрэг, Юань улсын үед хамаарах хосгүй үнэт олдвор олж авсан хүмүүсийг шалгаж байна
Папарацци

Хүннү, Түрэг, Юань улсын үед хамаарах хосгүй үнэт олдвор олж авсан хүмүүсийг шалгаж байна

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЭЦА-нд шинээр байгуулагдан ажиллаж буй Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасгийнхан соёлын өвийн эсрэг нэг бус хэргийг илрүүлэн шалгаж байна.

Хамгийн сүүлд гэхэд Хүннү, Түрэг, Юань, Хан улсын үед хамаарах түүх соёлын дурсгал зүйлсийг хууль бусаар олж авсан хүмүүсийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Манай улсын иргэн, 38 настай Э нь дээр нэр дурдсан гүрний үед хамаарах, толгойн чимэглэл, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг түүх соёлын өв 90 орчим эд зүйлийг хууль бусаар олж авсан хэрэгт холбогдсон байна. Түүнээс эд мөрийн баримт болгож Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор, алтан эдлэл багтсан түүх соёлын дурсгалт зүйлсийг хураан авсан гэнэ.

Түүнээс гадна 37 настай иргэн Б хэсэг хүний хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн нутаг дахь хуучны нэгэн сүм, хийдийн туурийг малтаж, зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг 100 орчим эртний эд зүйл олж аваад, бусдад худалдахаар шилжүүлснийг хууль сахиулагчид тогтоосон байна. Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон Э-г Улаанбаатараас, Б-г Сэлэнгэ аймгийн нутгаас баривчилж, Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заасан түүх соёлын дурсгалт зүйлсийг эвдэх, гэмтээх, устгах, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх, соёлын өвийн хууль бус худалдаах зохион байгуулж, зуучилсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгож, чадавхыг нь бэхжүүлэхээр тусгасан. Энэ хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлыг ХЗДХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлэхээр тусгасны дагуу шинэ тасаг байгуулан ажлынх нь үр дүн эхнээсээ харагдаж байна.

 

Харин энэ тасгийг байгуулахаас өмнө илрүүлсэн Соёлын өвийн эсрэг гэмт хэргүүдийг шийдвэрлэж чадахгүй байгаа нь харамсалтай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.