Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Э.Номинчулууны нэг хэргийг нь тусгаарлаж, нөгөөг нь шүүхэд шилжүүлэхээр болжээ
Папарацци

Э.Номинчулууны нэг хэргийг нь тусгаарлаж, нөгөөг нь шүүхэд шилжүүлэхээр болжээ

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж, яллагдагчаар тооцон цагдан хорьсон билээ.

Уг хэргийн мөрдөн байцаалт дууссан гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа АТГ-ын мөрдөгчид прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад давуу байдал үүсгэсэн 6-7 гэрээ байгуулж, багагүй хэмжээний мөнгө олгож, түүнээсээ хувь болгож, 3000 ам.долларыг нь авч байгаад баригдсан. Э.Номинчулуунтай хамт дээрх компанийн хэд хэдэн албан тушаалтныг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон ulstur.mn хэмээх цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал НПГ-т хүргүүлсэн гэнэ.
Харин Э.Номинчулуунд холбогдох, ЭЦА-ныхан илрүүлж, АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн хэргийг нь тусгаарлан үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт уяач Х.Цогнойжамцын үүсгэн байгуулсан “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг хоёр тэрбумаар өсгөн, илүү мөнгийг нь завшсан, “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.