Хошин урлагийн Х-Түц хамтлаг хоёр Ононтой. Нэг нь та бидний сайн мэдэх МУГЖ, тус хамтлагийн ахлагч, эрэгтэй Н.Онон бол өнөөх нь Ооноо нэрээр алдаршсан, эмэгтэй З.Онон.
З.Ононгийн хувьд өдгөө 35 настай, гурван охины ээж, дуучин П.Идэржавхлангийн халамжит гэргий гэдгээрээ онцлогтой. Урлагийн тогоонд 10 гаруй жил “чанагдсан” тэрбээр өнгөрсөн 2019 онд “Бүтэн амьдрал” цувралд гол дүр бүтээснээрээ олны хайр хүндэтгэлийг өөртөө авч чадсан нэгэн юм. Түүнийхээ дараа сошиал марктенгийг утгаар нь хөгжүүлж, олон лайваараа фенүүдтэйгээ уулзаж байсан.
Харин сүүлийн үед нам гүм амьдрах болсон тэрбээр саяхан нэгэн арга хэмжээн дээр манай сайтын папараци дуранд өртөхдөө, бага зэрэг мах суусан харагдана лээ. Хэзээнээс жижигхэн турьхан биетэй үзэгчдийн өмнө гардаг байсан түүний сүүлийн үеийн гэрэл зургийг сонирхуулж байна.