Рок попын ертөнцөд өөрийн хэв маяг, хүчирхэг хоолойгоороо ялгардаг уран бүтээлч бол МУГЖ С.Наран.
Өдгөө 50 насны босго алхсан түүний стиль имиджийн онцлог бол гоёмсог нүдний шил. Өөрөө ч өөрт таалагдсан нүдний шилэнд гар татдаггүй бөгөөд багагүй цуглуулагтай гэнэ лээ. Түүний ихэнх нүдний шил дэлхийн алдарт брэндийн оргинал шилнүүд байдаг бөгөөд хэдийнэ 50 ширхэг давж яваа аж. Тэгвэл тэрбээр өөрийн цуглуулгатаа дахин нүдний шил нэмсэн тухайгаа цахим хуудаснаа онцолжээ.
Өөрийгөө нарны шилгүй төсөөлөх дургүй тэрбээр цуглуулагтаа хэлбэр загвар давхцаагүй шилээр баян гэсэн шүү.