МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмааг өнөөдөр Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.
Тэрбээр багаасаа сэтгүүлч мэргэжилд дурлаж эзэмшсэн. Телевизийн салбарт 18 наснаасаа эхлэн ажилласан түүхтэй. Б.Гантигмаа туслах найруулагчаас эхлэн бүх шат дамжлагаар явж нэвтрүүлэгч болсон.
Энэ жил 33 дахь жилдээ телевизийн салбарт ажиллаж байгаа юм. Түүний аав МУГЖ С.Бужгар агсан, ээж нь МУГЖ Ш.Дэлгэржаргал гуай юм. Харин өөрөө “Гарын 5 хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож 8 насандаа олны танил болж байв.