Монголын тайзны урлагт өөрийн залуу нас, гоо үзэсгэлэнгээ зориулж яваа уран бүтээлч бол Г.Отгонцэцэг.
Өдгөө 38 настай тэрбээр өнгөрсөн зургаан жилийн турш урлагаас хөндийрч АНУ-д ажиллаж, амьдарч, хажуугаар нь найруулагчаар суралцаж төгсөөд ирсэн. Ингэхдээ бяцхан хүүгийн ээж болж, багагүй хугацааг гэр бүлдээ зарцуулсан.
Хэзээнээс авьяаслаг гэгддэг түүнийг манай папараци дуран онцолж байна. Тэрбээр өдгөө УДЭТ-ийн уран бүтээлчидтэйгээ хамт наадмын нээлтэд оролцохоор бэлтгэлээ базааж байна.